Франц, Герман Европын бие даасан байдлыг бэхжүүлэхийг хүсэж байна
2023-01-23 16:04:05
Share
Share this with Close
youtube WeChat

Франц Германы дайны дараах эвлэрлийн тухай "Елисейн гэрээ"-нд гарын үсэг зурсны 60 жилийн ойг тохиолдуулан Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нар энэ сарын 22-ны өдөр Францын Парис хотноо уулзаж, дурсгалын арга хэмжээнд хамт оролцжээ. Үүнээс гадна мөн өдөр Франц-Германы засгийн газрын хамтарсан хурал Парист болсон юм. Олон хямрал, санал зөрөлдөөнтэй тулгарсан нөхцөлд Франц, Герман хоёр орон хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа эргэн харж, бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, илүү уян хатан, тогтвортой, тусгаар тогтносон Европыг хамтдаа байгуулахыг хүсэж байна.

Макрон мөн өдөр Парисын Сорбоннийн их сургуульд болсон тэмдэглэлт арга хэмжээний үеэр "Франц, Герман эвлэрэх замыг эхлүүлж байсан, иймээс Европыг эвлэрүүлэхийн манлайлагч байх ёстой. Дэлхий ертөнц донсолгоо ихтэй энэ үед Франц, Герман хоёр орон Европ илүү эв нэгдэлтэй байж, өөрийн хувь заяагаа бүрэн тогтоох ёстой гэсэн үзэл санааг баримтлах ёстой” гэжээ.

Олаф Шольц хэлэхдээ, “Ирээдүй ямар байх нь хоёр орны хамтын ажиллагаанаас шалтгаална”. Франц Герман нь "Европын интеграцчлалын хөдөлгүүр" болохын хувьд хоёр талын санал зөрөлдөөнийг даван туулах чадвартай юм” гэжээ.

Францын ерөнхийлөгчийн ордны 22-нд нийтэлсэн Франц-Германы засгийн газрын хуралдааны хамтарсан мэдэгдэлд, Франц Герман хоёр орон дипломат бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, аж үйлдвэр технологи болон эрчим хүчний аюулгүй байдал, ногоон эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж дурджээ.