Бразил, Аргентин нэгдсэн валют бий болгохыг хэлэлцэж байна
2023-01-23 16:16:47
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн "Файнэншл таймс" сонин 22-ны өдөр албаны хүмүүсийн үгнээс иш татан мэдээлснээр, Бразил, Аргентин хоёр орон бүс нутгийн худалдааг ахиулах, гадаадын хараат байдлаа бууруулах зорилгоор нэгдсэн валют бий болгох бэлтгэл ажлыг эхлүүлнэ гэдгээ энэ долоо хоногт зарлах төлөвтэй байна.

Бразилийн ерөнхийлөгч Лула Дасилва энэ сарын 22-ны орой Аргентинд хийх айлчлалаа эхлүүлсэн бөгөөд Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандестай уулзаж, Аргентины нийслэл Буэнос-Айрест болох Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын тэргүүн нарын VII чуулга уулзалтад оролцоно.

Энэ бол Лула ерөнхийлөгчөөр улиран сонсогдсоны дараа гадаадад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ нь худалдааны чухал түнш Аргентиныг чухалд үзэж байгаа төдийгүй Бразил улс хамтын цогцын механизм руу буцаж буйг харуулж байна гэдгийг ажиглагчид анзаарчээ. Сүүлийн хэдэн жилд Бразил, Аргентины харилцаа хурцадмал байсан бөгөөд Бразил  2020 оны эхээр хамтын цогцоос ухран гарсан бол Лула ерөнхийлөгчийн албан тушаалаа авсныхаа дараа дээрх байдлыг өөрчлөх бодолтой байгаа аж.

Бразил, Аргентины албаны хүмүүс 2019 оноос нэгдсэн валют бий болгох санааг дэвшүүлж байсан ч тухайн үед Бразилийн төв банкны эсэргүүцэлд өртсөн юм. Өнгөрсөн онд, Бразил хоёр улсын хооронд нэгдсэн валют бий болгохыг дахин санал болгосон бөгөөд Лула ч сонгуулийн кампанит ажлын үеэр энэ санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Уг төлөвлөгөөний дагуу, Бразил, Аргентин хоёр орон нэгдсэн валют бий болгож, цаашдаа Латин Америкийн бусад орнуудыг хамруулахаар хичээн ажиллах юм байна.