Хятадын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Тяньгүн сансрын станц нь өвөрмөц содон гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулжээ.
Хятадын Тяньгүн сансрын станц гэрэл зургийн үзэсгэлэнг хоёр удаа зохион байгуулж байсан ба энэ удаагийн үзэсгэлэн нь Хятадын ард түмэнд өгч буй "Шинэ жилийн бэлэг" юм.
2022 оны 11-р сарын 29-нд "Шэньжөү-15" хөлгийн сансрын нисгэгчид гэрэл зургийн бүтээдүүдийг Хятадын сансрын станцад аваачсан юм. Сансрын нисгэгч Фэй Жүньлүн, Дэн Чинмин, Жан Лү нарын танилцуулснаар, "Тяньгүнг дэлхийн бөмбөрцгөөс " эл үзэсгэлэнд гэрэл зургийн 21 бүтээлийг дэлгэн үзүүлсэн бөгөөд эдгээр нь дэлхийн бөмбөрцгөөс Тяньгүн сансрын станц дамжин өнгөрөх агшинг буулгасан гэрэл зурагчдын содон бүтээлүүд юм гэжээ.
"Тяньгүнг дэлхийн бөмбөрцгөөс" гэрэл зургийн үзэсгэлэн нь 2021 оны 11-р сарын 16-нд нээлтээ хийснээс хойш олон мэргэжлийн гэрэл зурагчин, одон орон сонирхогч, сансарын ажилтан, оюутан залуусын сонирхлыг ихээхэн татаж, нийт 10,000 гаруй гэрэл зургийн бүтээл цуглуулсан байна.