Хэлэлцээрийн хэтийн төлөвийг тодорхойлох боломжтой гэв
2023-01-24 16:06:31
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын мэдээллийн агентлагийн 23-ны өдрийн мэдээлснээр, мөн өдөр ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Өмнөд Африкт айлчилж, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Пандортой хэлэлцээ хийснийхээ дараа хэлэхдээ,  “Украин улс зууч хүнээр дамжуулан өнөөгийн нөхцөл байдлын цаашдын хөгжлийг хэрхэн үзэж байгаа, мөн Оростой хэлэлцээр хийх боломжийн талаар тодруулах ёстой” гэжээ. Ерөнхийлөгч В.Путины хэлсэнчлэн, Оросын тал Украины асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзахгүй, гэвч Украин хэлэлцээрээс зайлсхийх тусмаа мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг улам хүндрэлтэй болгож байна гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков мөн өдөр хэлэхдээ, “Одоогоор Орос, Украины хооронд бодит болон хууль ёсны хэлэлцээ хийх нөхцөл байхгүй” гэжээ.

Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын газрын хэвлэлийн төлөөлөгч Скибицки 23-нд хэлэхдээ, “Энэ хавраас зуны эх хүртэл дайны чиг хандлагад шийдвэрлэх чанартай нөлөө гарах боломжтой, одоогийн байдлаар Оросын тал цэргийн ажиллагааны удирдлагуудын халаа солио хийж, хүчнээ сэргээж байгаа бөгөөд Донецк, Луганск бүсүүд "ширүүн мөртөө шийдвэрлэх чанартай" тулалдаанд нүүрлээд байна” гэжээ.

Украины Батлан хамгаалахын сайд Резников 23-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан, Украины төлөөлөгчид Германы Рамштайн агаарын цэргийн хүчний баазад болсон Украины Батлан хамгаалахын холбоо барих ажлын хэсгийн хуралд оролцсоны дараа эх орондоо буцсан тухай мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Түнш орнуудын итгэлцэл нэмэгдэж байгаа нь тусламжийн зэр зэвсгийг илүү ихээр нэмэгдүүлж байгаа бөгөөд дараачийн ажлын хэсгийн хурал 2-р сард болно гэсэн үг юм” гэжээ.