Дэлхийн оюутны өвлийн спортын наадам өндөрлөв
2023-01-24 15:53:55
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн оюутны 31 дэх удаагийн өвлийн спортын наадам энэ сарын 22-ны орой Америкийн Лейк-Плэсид хотод өндөрлөлөө. 

Өнгөрсөн 10 хоногт 46 улс орон, бүс нутгийн 1400 гаруй оюутан 12 том, 85 жижиг төрөлд өрсөлдсөн байна. Эцсийн дүнд Японы баг тамирчид 21 алт, 17 мөнгө, 10 хүрэл медалийн амжилтаар медалийн жагсаалтыг тэргүүлэв.
Хятадын тамирчдын багаас шорт-трек, эмэгтэй кёрлинг, сноубордын уралдаанд 24 оюутан оролцож, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, медалийн жагсаалтын 17-д бичигджээ.
Өвлийн спортын дараагийн наадам 2025 оны нэгдүгээр сарын 13-наас 23-ны хооронд Италийн Турин хотноо болно.