Шинийн хоёронд 23 сая 525 мянган зорчигч тээвэрлэжээ
2023-01-24 16:01:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах төвийн хаврын баярын зорчигч тээврийн ажлын тусгай тоо баримтаас үзвэл, 1-р сарын 23-ны өдөр буюу хаврын баярын тээврийн 17 дахь өдөрт Хятадын үндэсний төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээвэр давхацсан тоогоор 23.525 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 38 хувиар өссөн байна. Харин 2019 оны мөн үеийнхээс 50.8 хувиар буурсаэн бол 2022 оны мөн үеэс 67.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд хурдны авто замаар нийт 44.268 сая тээврийн хэрэгсэл зорчсоноос суудлын авто машин 43.247 сая зорчсон нь өмнөх сарынхаас 53.3 хувиар, 2019 оны мөн үеэс 9.3 хувиар, 2022 оны мөн үеэс 33.8 хувиар тус тус өссөн байна.