Эстони улстай байх дипломат харилцаагаа түр үүрэг гүйцэтгэгчийн түвшинд бууруулна гэдгээ Оросын ГХЯ энэ сарын 23-ны өдөр мэдэгдэл нийтэлж мэдэгдэв.
ОХУ-ын ГХЯ-ны сайтын нийтэлсэн мэдэгдлийн дагуу, Оросын ГХЯ мөн өдөр Эстониэс ОХУ-д суугаа элчин сайдыг дуудан уулзаж, Эстонийн талын ажиллагааг хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд Эстонийн элчин сайдыг хоёрдугаар сарын 7-нд Оросоос гарахыг шаардсан байна.
Энэ сарын 11-ний өдөр Эстонийн засгийн газар хоёр орны дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог тэнцүү байлгах үүднээс Эстонид суугаа Оросын Элчин сайдын яамны ажилтнуудыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тал хувиар цомхтгох шийдвэр гаргасан юм.
Латвийн мэдээллийн агентлаг мэдээлснээр, Латви улсын Гадаад хэргийн сайд Эдгарс Линкевичес энэ сарын 23-ны өдөр олон нийтийн сүлжээний цахим хуудсанд, “Украины нөхцөл байдалтай холбогдуулан Латви улс 2-р сарын 24-нд Орост суугаа Элчин сайдаа эргүүлэн татах бөгөөд Латви, Оросын дипломат харилцааг түр үүрэг гүйцэтгэгчийн түвшинд буулгана хэмээн тэмдэглэжээ.