Иран, Орос хоёр тал Америкийн хориг арга хэмжээтэй тэмцэнэ
2023-01-25 16:37:01
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф  23-ны өдөр хэлэхдээ, Иран, Орос хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Америкаас тус хоёр орны эсрэг тавьсан хориг арга хэмжээнд хамтаар хариу өгөх хэрэгтэй байна гэжээ.

Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээний агентлагийн мэдээлснээр, Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин тэргүүтэй төлөөлөгчид 22-23-ны өдрүүдэд Иранд айлчилж, 23-нд болсон хоёр орны парламентын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаанд оролцжээ. Галибаф,  Володин хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэх үедээ: "Америкийн хориг арга хэмжээ нь Иран, Оросын нийтлэг заналхийлэл бөгөөд хоёр орон хамтын аюул заналхийллийг арилгахын тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон салбарын харилцааг гүнзгийрүүлэх хэрэгтэй" гэжээ.
Галибаф: "Хоёр орны албаны хүмүүс парламентын хамтарсан хуралдаанаар газрын тос, байгалийн хийн салбарт хөрөнгө оруулах, хоёр орны хооронд байгалийн хийн солилцоог дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлыг авч хэлэлцэв" гэжээ.