Номын баярын цагаан сарын нэгдсэн үзэсгэлэн болов
2023-01-25 16:25:44
Share
Share this with Close
youtube WeChat

Тун саяхан "Номтой Хятад улс" сэдэвт дэлхийн хятад номын дэлгүүрийн 13 дахь удаагийн номын баярын цагаан сарын нэгдсэн үзэсгэлэн Америк, Их Британи, Тайланд, Тунис зэрэг 27 улс орон, бүс нутгийн 85 номын дэлгүүрт нэгэн зэрэг боллоо.  Хятадын үндэсний хэвлэлийн газар нь Хятадын номын импорт экспортийн ХХК, Хятадын олон улсын номын худалдааны ХХК зэрэг байгууллага нэгжтэй хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж, тодорхой нөлөө бүхий, гадаадад сайн үйл ажиллагаа явуулдаг хятад номын дэлгүүрүүдийг сонгон оролцуулсан бөгөөд номын үзэсгэлэн худалдаа, соёлын үзүүлбэр зрэг арга хэмжээг зохион явуулж байна.

Тус нэгдсэн үзэсгэлэнд Японы Дүнфан номын дэлгүүрээр төлөөлүүлсэн Азийн 48 номын дэлгүүр, Их Британийн Гуанхуа номын дэлгүүрээр төлөөлүүлсэн Европийн 14 номын дэлгүүр, Мэйдүн номын дэлгүүрээр төлөөлүүлсэн Америк тивийн 14 номын дэлгүүр,  Австралийн Мельбурн дахь Хятад номын дэлгүүрээр төлөөлүүлсэн Океаниа тивийн 7 номын дэлгүүр оролцжээ. Онцлон дурдахад Тунис улсын Дүнфан номын дэлгүүр, Маврики улсын сурагчдын номын дэлгүүр тус үзэсгэлэнд идэвхтэй оролцсон бөгөөд Африкт цагаан сарын агуулгатай номын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулснаараа бас онцлог болж байна.  Энэ удаагийн нэгдсэн үзэсгэлэн "Дэлхийг холбосон түүх" сэдэвт зохиолчдын уулзалт, зохиогчийн гарын үсэгтэй ном худалдах, "Цахим уншлагын клуб" зэрэг баялаг агуулгаар явагдсанаас гадна цагаан сарын хос уянгын уран бичлэг, хэлц үгийн таавар таах, хятад уран зураг зурах зэрэг арга хэмжээг хамруулж, хилийн чанад дахь уншигчдад Хятадын соёлыг түгээж, Хятадын талаарх танин мэдэхгүйн хүрээг тэлсэн байна.