Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын дээд хэмжээний уулзалт болов
2023-01-25 15:42:32
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 24-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын VII дээд хэмжээний уулзалт болов. Хамтын цогцын дарга орон Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандесын урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад видео илтгэл тавьжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд бол хөгжиж буй орнуудын чухал бүрэлдэхүүн хэсэг төдийгүй дэлхийн засаглалын идэвхтэй оролцогч, хувь нэмэр оруулагч юм. Латин Америк ба Карибын тэнгисийн хамтын цогц нь дэлхийн өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны дутагдаж болшгүй хөдөлгөгч хүч болсон бөгөөд бүс нутгийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих, бүс нутгийн интегралчлалыг бэхжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэсэн” гэжээ.
“Хятад улс Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын бүс нутгийн интеграцийн үйл явцыг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд хамтын цогцтой харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан, хамтын цогцын хөгжиж буй орнуудын эв санааны нэгдлийг бэхжүүлэх, өмнөд-өмнөд хамтын ажиллагааг дэмжих чухал түнш хэмээн үзсээр ирсэн. Бүс нутгийн улам олон улс орнууд Хятад улстай хамтран "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй дэмжин оролцож, Хятадын талтай хамтаар Хятад, Латин Америкийн хувь заяаны хамтын цогц байгуулна гэдэгт итгэж байна” хэмээн Ши Жиньпин онцолжээ.