Шиньжяны дэвшилтэд технологийн аж ахуйн нэгж эрчимтэй хөгжиж байна
2023-01-25 16:22:27
Share
Share this with Close
youtube WeChat

ШУӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн танхимын сүүлийн үеийн статистик мэдээгээр, 2022 онд Шиньжяны дэвшилтэд технологийн аж ахуйн нэгжийн нийт тоо гурван оронтой тооноос дөрвөн оронтой тоогоор нэмэгдэж, 1368 аж ахуйн нэгжтэй болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 43.40 хувиар өсөн нэмэгдсэн байна.

ШУӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн танхимын холбогдох хариуцлагатны танилцуулснаар, өнгөрсөн онд шинжлэх ухаан технологийн салбар нь Өөртөө засах орны холбогдох салбар, жөү хотуудтай нэгдсэн механизм байгуулж, аж ахуйн нэгжүүдэд идэвхтэй үйлчилгээ үзүүлснээр, бүтэн жилийн турш 639 дээд зэрэглэлийн аж ахуйн нэгжийг тодруулснаас Өрөмч хот, Карамай хот, Чанжигийни хотон үндэстний өөртөө засах жөү, Илигийн казах үндэстний өөртөө засах жөүгийн дэвшилтэд технологийн аж ахуйн нэгжийн тоо нийт бүс нутгийн 64.78 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн оны 4-р сард Шиньжян шинжлэх ухаан, технологийн инновацийн хурал хуралдуулж, Шиньжяны дэвшилтэд технологийн аж ахуйн нэгжүүдийг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, дээд технологийн аж ахуйн нэгжийн бүлгийг тэлэн өргөжүүлэхийг санал болгосон юм.