Шинийн дөрвөнд 35 сая гаурй зорчигч зорчив
2023-01-26 16:40:36
Share
Share this with Close
youtube WeChat

Төрийн зөвлөлийн цагаан сарын зорчигч тээврийн ажил хариуцсан албаны тоо баримтаас үзвэл, 1-р сарын 25-ны байдлаар төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр улсын хэмжээнд нийт 35 сая 301 мянган зорчигч зорчсон байна. Энэ нь өнгөрсөн сараас 21.6 хувиар өссөн бол, өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.2 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 73.0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятадын дотоодод төмөр замаар 8 сая 591 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 23.4 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 14.3 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 73.6 хувиар өссөн байна.

Авто замаар 24 сая 350 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 21.1 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 44.1 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 72.5 хувиар өссөн байна.

Иргэний агаарын тээвэрээр 1 сая 456 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 8.6 хувиар өсч, 2019 оны мөн үеэс 23.9 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 70.3 хувиар өссөн байна.