Туулай жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Испани, Серби, Унгар, Мексик, Мьянмар, Бразил зэрэг орнууд "Баяр баясгалант цагаан сар" цуврал арга хэмжээ зохион байгууллаа.
Испанид сүүлийн сар гаруйн хугацаанд орон нутгийн иргэд өнгө өнгийн чимэглэлтэй машин, урлагийн үзэсгэлэн, үндэсний онцлогтой сүмын худалдаа, салют буудах зэрэг арга хэмжээнд оролцож, Хятадын уламжлалт соёлын гайхамшиг, сар шинийн баярыг хуваалцаж байна.
Копенгаген дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулсан "Баясгалант карнавал” туулай жилийн цагаан сарын баяр наадам нь Данийн нийслэл Копенгаген хотын захиргааны өргөн талбай болон төв байранд болж байна. Улаан дэнлүү, хятад өлзий зангиа нь Хятадын сар шинийн баярын уур амьсгалыг өтгөрүүлжээ.
20-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотын төвд орших Орли худалдааны төвд "Баяр баясгалант цагаан сар" арга хэмжээ болжээ. Арслангийн тоглолт, ятга, пипа хөгжмийн эгшиг үзэгчдийн талархлыг ихээхэн хүлээжээ.