1-р сарын 27-ны өдөр Хятадын цагаан сарын шинийн зургаан буюу цагаан сарын амралтын сүүлийн өдөр тохиож байгаа тул олон хүн суурин газар луугаа буцаж байна.
Зорчигчдын буцах урсгал нэмэгдэж байгаа нөхцөл байдалд Хятадын хурдны замын үйл ажиллагаа эрчимжсээр байна. 1-р сарын 26-ны байдлаар Хятад хурдны замаар нийт 56 сая 295 мянган тээврийн хэрэгсэл зорчжээ.
Хятадын дотоодын төмөр зам өнөөдрийн байдлаар 12.1 сая зорчигч тээвэрлэж, 10 мянга 700 цуваа суудлын галт тэрэг ажиллах төлөвтэй байна. Өчигдрөөс эхлэн зорчигчдын тоо эрс нэмэгдэж, төмөр замаар нэг өдрийн дотор 10 сая гаруй зорчигч үйлчлүүлжээ.
Буцах зорчигчдын оргил урсгалд чиглүүлэн төмөр замын салбарынхан замын хөдөлгөөнд шинжлэх ухаанч зохицуулалт хийж байна. Бээжингийн төмөр замын товчоо өнөөдөр 60.5 хос цуваа зорчигч тээврийн галт тэрэг түр нэмж ажиллуулахаар болжээ.
Нийслэлийн нисэх онгоцны буудал өнөөдөр 907 нислэг үйлдэж, давхардсан тоогоор 118 мянган зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бол Дашин нисэх онгоцны буудал өнөөдөр 789 нислэг үйлдэж, 112 мянга 500 зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байна.