"2023 оны цагаан сарын гала тоглолт"-ыг 16.2 тэрбум гаруй хүн сонирхжээ
2023-01-27 16:16:59
Share
Share this with Close
youtube WeChat

Билгийн тооллын битүүний орой Хятадын төв радио телевизийн "2023 оны цагаан сарын гала тоглолт" товлосон цагтаа болж, гадаад дотоодын олон зуун сая үзэгчид Хятадын уламжлалт сар шинийн баярын соёлын цэнгүүнийг сонирхжээ. Гадаад дотоодод дамжуулсан үр нөлөө түүхэн дээд амжилт тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхацсан тоогоор нийт 16 тэрбум 216 сая хүн тоглолтыг сонирхсон бөгөөд 173 улс орон, бүс нутгийн 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгэн зэрэг шууд дамжуулжээ.

Хятадын төв радио телевиз 68 төрлийн хэлээр шинэ медиа платформоор дамжуулан дэлхийн 173 улс орон, бүс нутгийн 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж, цагаан сарын гала тоглолтыг нэгэн зэрэг цацсан юм.

1-р сарын 26-ны өдөр хүртэлх байдлаар, Хятадын төв радио телевизийн олон улсын видео мэдээний агентлагийн статистик мэдээгээр, туулай жилийн цагаан сарын гала тоглолтын холбогдох видео мэдээллийг 69 улс орон, бүс нутгийн 371 телевиз 1767 удаа дамжуулжээ. Үүнд G7-ийн орнуудын телевизийн тоо 54%, G20-ийн орнуудын телевизийн тоо 65%-ийг тус тус эзэлж байна. 2022 оны цагаан сарын баярын гала тоглолттой харьцуулахад энэ оны тоглолтын хамарсан улс орон, бүс нутгийн тоо, ашигласан хэвлэл мэдээллийн платформын тоо, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашигласан тоо, гадаадын хэвлэл мэдээллийн нийт дамжуулсан цаг хугацаа нь мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.