Жижиглэн худалдааны цахимаар хийсэн борлуулалт өнгөрсөн 2022 онд тогтвортой өссөн гэж Хятадын Худалдааны яамны Цахим худалдааны хэлтсээс энэ сарын 30-нд танилцууллаа.
Статистик мэдээллээс харвал 2022 онд 13 их наяд 790 тэрбум юанийн жижиглэн худалдааг цахимаар хийжээ. Энэ нь 2021 оноос 4 хувиар өссөн тоон үзүүлэлт юм. Үүнээс, цахимаар борлуулсан бараа бүтээгдэхүүний хэмжээ 11 их наяд 960 тэрбум юань болж, 2021 оноос 6.2 хувиар нэмэгдсэн бол нийгмийн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт 27.2 хувийг эзэлж байна.
Ийнхүү өнгөрөгч онд Хятад улсын жижиглэн худалдааны цахим борлуулалт тогтвортой өссөн дүнтэй гарлаа.
\Уртнасан\