Бүх хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцнэ
2023-01-31 19:21:11
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистанд болсон террорист халдлагын талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 31-ний өдөр хэлэхдээ, Хятад улс энэ үйл явдалд гүн цочирдож, эрс буруушааж байна.  Амь үрэгдэгсдэд, шархадсан хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна гэлээ.

Мао Нин хэлэхдээ, Хятад улс бүх хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэж, терроризмтой тэмцэх, үндэсний тогтвортой байдлыг сахин хамгаалах, ард түмний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах Пакистаны хүчин чармайлтыг тууштай дэмжих болно гэлээ.

30-нд Пакистаны Пешавар хотын сүмд дэлбэрэлт болсны улмаас 59 хүн амиа алдаж, 157 хүн шархадсан байна.