Аббас Блинкен нар хэлэлцээ хийв
2023-02-01 10:13:38
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Йордан голын баруун эрэг дэх Рамалла хотод айлчилж ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй  нэгдүгээр сарын 31-нд уулзав.

Хэлэлцээний үеэр Аббас Йордан голын баруун эрэг болон Газын зурваст байдал хурцадсан явдалд Израилийн засгийн газрыг хариуцлага хүлээхийг шаардсан байна. Тэрээр Израилийг хоёр улсын шийдлийг эвдэж, Палестинтай байгуулсан гэрээг зөрчсөн хэмээн буруутгав. Аббас хүчирхийлэл болон терроризмыг эсэргүүцсээр байгаа бөгөөд мөргөлдөөнийг хоёр улсын шийдлээр зохицуулахын төлөө чармайсаар гэдгээ дахин илэрхийлэв. Израильтай аюулгүй байдлын зохицуулалтаа зогсоох тухай сүүлийн үеийн шийдвэрүүдийг дурдах үед Аббас хэлэхдээ, "Палестины ард түмний эрх ашгийг хамгаалахын тулд эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн" гэв.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Йордан голын баруун эрэгт амиа алдсан "Палестины гэмгүй номхон иргэд"-ийн төлөө Блинкен Аббаст эмгэнэл илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, "Йордан голын баруун эрэг болон зүүн Иерусалим дахь Израилийн иймэрхүү алхмуудыг АНУ эсэргүүцсээр байх болно" гэжээ.