Японы хүний эрхийн байдлыг хянан хэлэлцэв
2023-02-01 10:25:03
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэдэх Улс орнуудын хүний эрхийн байдлыг хянан хэлэлцэх ажлын хэсгийн 42-р хурал нэгдүгээр сарын 31-нд Швейцарийн Женев хотноо болж, Япон дахь хүний эрхийн нөхцөл байдлыг хэлэлцэв. БНХАУ-ын төлөөлөгч хурал дээр хэлсэн үгэндээ, Японд хүний эрх ноцтой зөрчигдөж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв.

Хятад улсын төлөөлөгч хэлэхдээ, "Японд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний наймаа, бэлгийн мөлжлөг зэрэг ноцтой асуудал оршиж байгаа бөгөөд Японы цөөнхүүд ялгаварлан гадуурхах болон үзэн ядалтын золиос болсоор байна. Түүнчлэн Япон улс "цэрэг цэнгүүлэгч бүсгүй" зэрэг асуудлаарх түүхэн гэм буруугаа хүлээхээс зайлсхийж, цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөө баталж, далайд цутгах бэлтгэл ажлыг албадан ахиулсан зэрэг нь хөрш зэргэлдээх орнуудын иргэдийн эрүүл амьдрах эрх зэрэг хүний үндсэн эрхүүдийг ноцтой хохироож байна" гэжээ.

Үүнтэй холбогдуулан Хятад улс Японд дөрвөн санал тавьсан байна. Нэгдүгээрт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон үзэн ядсан үг хэллэгтэй тэмцэхийн тулд хууль тогтоох болон засаг захиргааны үр дүнтэй арга хэмжээ авах. Хоёрдугаарт, хүний наймаа болон бэлгийн мөлжлөгтэй үр дүнтэй тэмцэж, холбогдох хариуцлагагүй этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэх. Гуравдугаарт, түрэмгийллийн түүхээ эргэцүүлэн бодож, түүхэн асуудлыг хариуцлагатайгаар зөв шийдвэрлэж, хохирогчдод нөхөн төлбөр олгох. Дөрөвдүгээрт, олон улсын хамтын нийгэмлэгийн хууль ёсны бөгөөд зүй зохистой шаардлагыг чухалчилж, үнэнхүү нээлттэй, ил тод, аюулгүй арга хэлбэрээр цөмийн бохирдсон усаа шийдвэрлэх зэрэг болно.