50 томоохон төслийн барилгын ажил эхэллээ
2023-02-01 09:52:46
Share
Share this with Close
youtube WeChat

Дижитал шинжлэх ухаан технологийн Юн Фэн төв, Бээжин-Таншань чиглэлийн хот хоорондын төмөр замын Бээжин дэх туннелийн хэсэг, 2023 оны 5G-гийн суурь станцын бүтээн байгуулалтын төсөл зэрэг энэ оны 50 томоохон төслийн барилгын ажлыг эхлүүлэх ажиллагаа нэгдүгээр сарын 31-нд Бээжинд боллоо. Энэ удаад барилгын ажлаа эхлүүлсэн томоохон 50 төсөлд ойролцоогоор 48.6 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Эдгээрт 1 тэрбум юаниас давсан төсөл 12 байгаа бөгөөд хөрөнгө оруулалт нь нийт 42 тэрбум юаньд хүрчээ. Нийгмийн хөрөнгө оруулалтын төсөл 22 байгаа нь 40 хувийг эзэлж хөрөнгө оруулалт нь 34 тэрбум юаниас давсан байна.


\Уртнасан\