AUKUS-ийг өргөжүүлэх төлөвтэй байна
2023-02-01 19:58:00
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Парламентын Доод танхимын Батлан хамгаалах хороо "АНУ-Их Британи-Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэл" буюу AUKUS-ийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Япон, Энэтхэгт нэгдэх боломж олгох магадлалтай байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хоёрдугаар  сарын 1-ний өдөр хэлэхдээ, бүс нутгийн аливаа механизм энх тайван, хөгжлийн чиг хандлагыг дагаж, бүс нутгийн улс орнууд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой, харин гуравдагч талд чиглүүлэх, эсвэл гуравдагч талын ашиг сонирхлыг хохироож болохгүй гэжээ.

Мао Нин онцлон тэмдэглэхдээ, АНУ, Их Британи, Австрали хүйтэн дайны сэтгэхүй, аз турших үйлдлээ орхиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тустай зүйлийг хийхийг Хятад улс шаардаж байна гэжээ.