Тяньжин боомтын импорт экспорт 2 их наяд юаниас давав
2023-02-01 15:46:11
Share
Share this with Close
youtube WeChat

Тяньжиний гаалийн газраас нэгдүгээр сарын 31-нд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. 2022 онд Тяньжин боомтын импорт экспортын нийт хэмжээ 2.01 их наяд юань болж анх удаагаа 2 их наядын босгыг давж, экспорт, импортын хэмжээ түүхэн дээд амжилт тогтоосон байна. Үүнээс экспорт 1.06 их наяд юань, импорт 950.03 тэрбум юань байв. Импорт экспортын хэмжээ 21.1 хувиар өсч, өсөлтийн хурд хоёр жил дараалан 20 хувиас давсан байна.

Гаалийн газрын мэдээллээр, 2022 онд Тяньжинь боомтоос "Бүс ба зам" дагуух орнуудад хийсэн импорт экспортын хэмжээ 670.8 тэрбум юаньд хүрч, 41.2 хувиар нэмэгдэж, тус боомтын дундаж өсөлтийн хурдаас 20.1 нэгжээр илүү болов. Мөн Тяньжин боомтын импорт экспортын нийт хэмжээний 33.4 хувийг эзэлсэн байна. Нэг жилийн өмнө "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" (RCEP) хүчин төгөлдөр болсноос хойш Тяньжин боомтоос RCEP-ийн бусад 14 гишүүн орон руу хийсэн импорт экспортын хэмжээ 642 тэрбум 170 сая юаньд хүрсэн нь 20,4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд дээрх хугацаанд Тяньжин боомтын импорт экспортын 31,9 хувийг эзэлсэн байна.