Хятад улс дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна
2023-02-01 14:40:08
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан болж өнгөрсөн Хятадын цагаан сарын амралтын хугацаанд Хятадын эдийн засгийн эргэлт эрчимтэй сэргэж эхэлсэн байна. Энэ нь Хятадын эдийн засагт найддаг дэлхий нийтийн итгэлийг ч мөн сэргээжээ. Олон улсын валютын сангийн нэгдүгээр сарын 30-нд нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд 2023 оны Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.2 хувь болгон өөрчилсөн байна. ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн судалгааны байгууллагын хариуцлагатан Даниел Ли хэлэхдээ, "Дэлхийн эдийн засаг олон эрсдэлтэй тулгарч, Европ Америкийн эдийн засаг хатуухан газардах төлөвтэй байгаа үед Хятад Энэтхэг хоёр орон энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 50 хувийн хувь нэмэр оруулах хандлагатай байна" гэжээ.