Ази, Номхон далайн бүс геополитикийн өрсөлдөөний талбар биш
2023-02-01 20:17:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хоёрдугаар сарын 1-ний өдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын Хятадын тухай ярианд холбогдуулж хэлэхдээ, Ази,Номхон далайн бүс геополитикийн өрсөлдөөний талбар биш, хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээр сөргөлдөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Японд айлчлах үеэрээ “НАТО эв санаагаа нэгтгэн, Хятадын үүсгэж буй аюулгүй байдлын заналхийлэлтэй тууштай тэмцэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Үүнд холбогдуулан  Мао Нин хэлэхдээ, "Хятад улс НАТО-тай холбоотой асуудлаар олон удаа байр сууриа илэрхийлсэн. НАТО өөрийгөө бүс нутгийн батлан хамгаалах эвсэл гэж тайлбарладаг ч Ази, Номхон далайн орнуудтай цэргийн болон аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлж, Хятад улсын заналхийлэл гэгчийг байнга ухуулж байгааг бүс нутгийн улс орнууд өндөр сонор сэрэмжтэйгээр хүлээн авах ёстой” гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Хятад улс дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын хамгаалагч байсаар ирсэн. НАТО Европын аюулгүй байдлыг хангахад ямар үүрэг гүйцэтгэснээ нухацтай сайн бодох ёстой гэв.