Тайваний хоолойн асуудлаар байр сууриа илэрхийлэв
2023-02-02 20:15:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-ны өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын хэлсэн үгийн хариуд, Хятад Америкийн харилцаа, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд хохирол учруулахгүй байхыг Хятад Америкийн холбогдох хүмүүсээс шаардаж байна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти саяхан  “Миний бие хэзээ, хаашаа явахыг Хятад улс надад зааж өгөх эрхгүй” гэжээ.
Үүнтэй холбогдуулан Мао Нин 2-ны өдөр ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад улс үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаална гэжээ.