Уламжлалт өв бүхий шүхрийг моодонд оруулжээ
2023-02-02 15:02:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Шаньдүн мужийн Тай-Ань хотын уламжлалт гар урлалын бүтээл болох нэг төрлийн шүхрийн үйлдвэрт хүмүүс зав чөлөөгүй ажиллаж харагдана. 

Энэ шүхрийг урлах мэргэжил нь 2000-аад жилийн түүхтэй, Хятадын эртний уламжлалт нэхмэл, хатгамлын өв аж.

Сүүлийн жилүүдэд тус нутгийнхан энэхүү соёлын өвөө хадгалах уламжлуулах зорилгоор улам хичээнгүйлэн хөгжүүлж, Алибаба зэрэг Хятадын цахим худалдааны томоохон платформуудыг идэвхийлэн ашигласнаар одоо 10 гаруй улс орон, бүс нутагт жилдээ хагас сая ширхэг шүхэр борлуулж, хязгаар нутгийн охид эмэгтэйчүүдэд ажлын байр олноор бий болжээ.