Хэрэглээний эдийн засаг сэргэж эхэллээ
2023-02-03 09:17:56
Share
Share this with Close
youtube WeChat

 Хэрэглээ бол нэг талаар үйлдвэрлэл, нөлөө талаар иргэдийн амьжиргаатай холбогдож байдаг дотоодын эдийн засгийн том эргэлтийн чухал гогцоо болон хөдөлгүүр юм. Саяхан болж өнгөрсөн Хятадын цагаан сарын үеэр зах зээл сэргэж, эрэлт хэрэгцээ нэмэгдэж, олон нутгууд гуанз ресторан, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, аялал жуулчлал, өргөн хэрэглээний бараа, авто машин зэрэг олон салбарт зориулж хэрэглээний талон тарааж, зах зээлийг сэргээх идэвхтэй арга хэмжээ авсан байна. Хэрэг дээрээ  энэ талын ажил зөвхөн энэ жилийн цагаан сар гэлтгүй, аль эрт ноднин жилийн 6-р сараас эхэлж хийгдсээр ирсэн байдаг. Жишээлбэл, Хүбей муж л гэхэд өнгөрсөн жилийн 6-12-р саруудад хэрэглээний талон тараахад зориулж 1 тэрбум 259 сая юанийг зарцуулж, энэ нь 5 тэрбум юанийн хэрэглээг дайчилсан байна.

Ер нь жил бүрийн цагаан сарын үе бол хэрэглээний оргил үе байдаг. Энэ үед чиглүүлж хэрэглээний талон тараах нь иргэдэд хөнгөлөлт үзүүлж, хүмүүсийн бараа худалдан авах идэвхжлийг дайчилж, улмаар эдийн засгийн сэргэлтэд түлхэц үзүүлэг юм. 

Халдвар хамгааллын хатуу бодлогыг цуцалж, цар тахлыг бүрэн ялан давж буй энэ үед дэлгүүр хоршоо, гуанз ресторан, гутал засвар, гоо сайхан үсчин гээд газар сайгүй амьдрал буцалж эхэллээ. Энэ бүхэн нь өнгөрсөн жилийн сүүлчээр болсон төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаас гаргасан хэрэглээг сэргээж өргөтгөх ажлыг эдийн засгийг сэргээн хөгжүүлэх бүх ажлын тэргүүн байранд хөгжүүлнэ гэдэг шийдвэрт бодлоготой холбоотой юм. 

Цар тахлын гурван жилд тэг ковидын бодлогоос болж маш их хумигдсан иргэдийн хэрэглээний идэвхжлийг дайчлахад бас зохих цаг хугацаа хэрэгтэй байна. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө төгрөг үгүй биш, харин олонх иргэд маань мөнгөө банканд хадгалж, хэрэглээндээ зоригтой зарцуулах итгэл дутмаг буй асуудлыг зохицуулах шаардлагатай байна.  Энэ асуудлыг зохицуулахад хамгийн түрүүнд хүмүүсээ тогтмол ажил орлоготой байлгах хэрэгтэй юм. Мөнгөний тогтмол эх үүсвэртэй хүмүүс л бараа таваар авахдаа гараа татдаггүй билээ. 

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь хэрэглээг өргөтгөхөөс гадна бас хэрэглээний орчныг сайжруулж, тав тухтай үйлчилгээгээр хангаж, иргэдийн ажлын байрыг тогтвортой баталгаажуулах зэрэгт түшиглэдэг. Ингэсний үр дүнд зах зээл улам хөгжөөнтэй болж, хэрэглээ жинхэнэ утгаараа дайчлагдаж чадна.