Америк иргэдийн олонх сэтгэл дундуур байна
2023-02-03 16:16:59
Share
Share this with Close
youtube WeChat

Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногийн дундуур Нэгдсэн улсын талаар илтгэл тавих юм. Үүнтэй холбогдуулан саяхан Гэллап консалтинг компани иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь улс орныхоо өнөөгийн байдалд сэтгэл дундуур байгаа дүн гарсан байна.

Гэллап консалтинг өчигдөр буюу энэ сарын 2-нд санал асуулгын тайланг мэдээлсэн юм. Засгийн газрын 2020-2023 оны бодлогод “Сэтгэл хангалуун байна” гэж 36 орчим хувь үзсэн бол санал асуулгад оролцогчдын бараг тал хувь нь "Сэтгэл маш дундуур" гэж хариулжээ. Сэтгэл дундуур гэдэг хариулт гарахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь эдийн засгийн байдал болжээ. Санал асуулгад оролцогчдын дийлэнх нь энэ талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсад галт зэвсгийн хяналтын тухайд иргэдийн сэтгэл маш доогуур үзүүлэлттэй байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 34 хувь галт зэвсгийн хяналт маш муу гэж дүгнэжээ. Мөн түүнчлэн үр хөндөлт, гэмт хэргийн хяналт, олон нийтийн боловсролын чанар, ядуурал, орон гэргүй хүмүүсийн талаар  хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогод олон иргэд сэтгэл маш доогуур байгаа юм байна.