ХТРТ-ийн “2023 оны шинийн арван тавны Дэнлүүний баярын гала тоглолт”-ын тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Редакторын зөвлөлийн гишүүн Жян Вэньбо гала тоглолтын шинжлэх ухаан технологийн шинэ бүтээмж, шинэ хэрэглээний тухай танилцуулав.
Тэрбээр, “Үзэл санаа+урлаг+технологи”-ийг уялдуулж, шинжлэх ухаан технлогид түшиглэсэн, гүнзгий оюун санаа, гайхамшигт урлаг, найруулгын үзүүштэй шийдлээр шинийн арван тавны Дэнлүүний баярын гала тоглолтыг бүтээх болно.
Телевиз болоод шинэ мэдээллийн хэрэгслийг нэгтэн найруулж, Хятадын Төв Радио Телевизийн мэдээллийн бүх сувгаар дамжуулна. AR хосолмол зураг авалт, XR виртуал хийгээд бодит зураглалыг хамтатган найруулж, 3D видео, аудио вивид зэрэг шинэ технологи ашиглан дүрс, дуу чимээний гайхамшигт хослолыг бүтээнэ.
Тоглолтын тайзны өргөн дэлгэцний видео, гэрэл, хөдөлгөөнт тайз, талбайн дуу өсгөгчийг төвлөрсөн цэгээс удирдана. Ингэснээр бүжгийн уран сайхны дүрслэл, дуу өсгөгчийн хүртээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэв.
Нөгөөдөр буюу 2-р сарын 5-ны үдшийн 20 цагаас ХТРТ-ийн “2023 оны шинийн арван тавны Дэнлүүний баярын гала тоглолт”-ыг CCTV болон радио, мөн шинэ мэдээллийн хэрэгслүүдээр зэрэг дамжуулж, Хятад улсын 500-аад хотын олон нийтийн талбайд 8K өндөр нягтралтай өргөн дэлгэцээр үзүүлснээр, тухайн хотуудын соёлын үйл ажиллагаанд шинэ агуулга нэмэх юм.
\Уртнасан\