Түүхэн үнэн баримтыг үгүйсгэж болохгүй
2023-02-03 21:03:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 3-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Бэлгийн боол”-г хүчээр элсүүлсэн нь Японы милитаризмын хүн төрөлхтний эсрэг үйлдсэн ноцтой гэмт хэрэг юм. Энэхүү түүхэн баримт үнэн бодитой учраас үгүйсгэж болохгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, нэгдүгээр сарын 31-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн үндэсний ажлын хэсгийн 42-р хурал Швейцарын Женев хотноо болж, Япон улсын түүхэн асуудлыг хянан хэлэлцжээ. Хятадын төлөөлөгч Япон улс "Бэлгийн боол" зэрэг асуудлыг булзааруулан гэм нүгэл, түүхэн хариуцлагаасаа зайлж буйд ихээхэн анхаарал тавьж буйгаа илэрхийлжээ.