Шабаз Шариф Каротын усан цахилгаан станцын төсөлтэй танилцав
2022-05-27 20:28:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 25-ны үдээс хойш Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф Хятад, Пакистаны эдийн засгийн коридорт хэрэгжүүлсэн Каротын усан цахилгаан станцын төсөлтэй танилцав. Өнгөрсөн 4-р сард тэрээр ерөнхий сайдаар сонгогдсоны дараа тус тусалтай танилцаж буй нь энэ юм. Тэрээр хэлэхдээ, Каротын усан цахилгаан станц болон Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын төслүүд нь Пакистаны нийгэм, эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. 

Шабаз Шариф мөн өдөр Кароын УЦС-ын үйлдвэр, үндсэн байгууламжтай танилцаж, усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын амжилт ололтыг өндрөөр үнэлж, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шариф нарын Каротын УЦС-ын төсөлд оруулсан хувь нэмрийг эргэн дурсав. Тэрээр хэлэхдээ, "Энэхүү усан цахилгаан станцын төсөл нь Пакистаны Пенжаб, Азад Жамму болон Кашмирын хооронд байрлаж, 720 мянган киловаттын хүчин чадалтай. Миний хувьд өнөөдөр энэд ажиллаж байгаа маань утга учиртай. 2015 оны 4-р сарын 20-нд бид БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шариф уг төслийн шав тавих ёслолд оролцож байсан юм. Энэхүү том төсөл нь Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын нэг хэсэг бөгөөд Ши Жиньпин даргын "Бүс ба зам санаачилга" алсын харааны нэг хэсэг юм.Тэд хамтдаа хэлэлцээ хийж, төслийн төлөвлөгөөг боловсруулан, Каротын усан цахилгаан станцын төслүүг эхлүүлсэн юм" гэжээ.

Кавотын усан цахилгаан сатанц төсөлд Хятадын Саньшя Өмнөд Ази ХХК 1 тэрбум 740 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус төсөл нь  "Хятад, Пакистаны эдийн засгийн коридор"-ын эрчим хүчний хамтын ажиллагааны нэн тэргүүнд хэрэгжүүлэх төсөл, хамгийн том хөрөнгө оруулалттай усан цахилгаан станцын төсөл бөгөөд Хятад, Пакистан хоёр орны засгийн газрын хамтарсан мэдэгдэлд тусгагдсан усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын төсөл юм.

2015 оны 4-р сард Каровын усан цахилгаан станцын шавийг тавьсан юм. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд төслийн хамт олон бэрхшээл сорилтуудыг даван туулж, одоогийн байдлаар цахилгаан гаргах хоёр цогцолборыг туршилтын байдлаар ашиглаж байна. Төсөл бүрэн хэрэгжсэний дараа жилийн дундаж цахилхаан хангамжийн хэмжээ 3.2 тэрбум кВт.цаг хүрч, Пакистаныг зах зээлд өрсөлдөхүйц цэвэр эрчим хүчний хангамжаар хангаж, орон нутгийн 5 сая ингэнийг ажлын байраар хангаж, Пакистаны эрчим хүчний хомсдолын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх болно. Бүх цогцолборууд ашиглалтад орсноор жилд 1.4 сая тонн стандартын нүүрс хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 3.5 сая тонноор бууруулна хэмээн тооцоолж байгаа бөгөөд энэ нь Пакистаны эрчим хүчний бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ дэлхийн "нүүрстөрөгчийн төвийг сахих" зорилтыг биелүүлэхэд ашигтай юм.

Шабаз Шариф хэлэхдээ, Каротын усан цахилгаан станц удахгүй ашиглалтад орж, цахилгаан гаргах гэж байна. Усан цахилгаан нь эрчим хүчийг хэмнэсэн, хямд байдаг учраас Пакистаны иргэдэд илүү их үр өгөөжөө өгөх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Усаар цахилгаан гаргах нь дулааны цахилгаанаас хамаагүй хямд, байгаль орчны бохирдол, уур амьсгалын бохирдлын асуудал байхгүй гэдгийг бид бүгд сайн мэднэ. Учир нь усан цахилгаан нь маш цэвэр эрчим хүч юм" гэжээ.

Шабаз Шариф Каротын УСЦ зэрэг Хятадын, Пакистаны эдийн засгийн коридорын төслүүд нь Пакистаны нийгмийн хөгжил цэцэглэлтийг дэмжиж буйд талархал илэрхийлээд, Хятадын хөгжлийн туршлагаас Пакистан суралцахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Энэ төсөл нь Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төлөөлөх төсөл юм. Пакистан, Хятадын хамтын хамтын ажиллагаагаар бид усан цахилгаан станцын олон төсөлтэй болж, Пакистан, Хятадын найрамдал цаашид бэхжиж, Пакистаны нийгмийг хөгжил цэцэглэлтийг дэмжих болно. Миний бие төслийн ажлыг сайтар биелүүлсэн Хятадын баг хамт олон, Пакистаны УЦС-ын хөгжлийн агентлаг болон холбогдох байгуулгага болон мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж байна. Пакистан, Хятадын "төмөр мэт бат ахан дүүс" "төмөр мэт бат эрс шийдвэр" гаргаж, ахан дүүсийн найрамдлыг бататгах ёстой. Бид Хятадын хөгжлийн туршлагаас суралцах ёстой. Хятад улс нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон нь тэдний шаргуу хөдөлмөр, хүчин зүтгэлээс салж чадахгүй, мөн орчин үеийн технологи болон тасралтгүй шинийг санаачилдагтай шууд холбоотой юм" гэжээ.