Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн нэг жилийн ой хоёрдугаар сарын 4-нд
тохионо. Олон улсын олимпийн хороо саяхан Бээжингийн өвлийн олимпийн ололт
амжилт, үр нөлөөг өндрөөр үнэлэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин
3-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Бээжингийн өвлийн
олимпийн үр өгөөжтэй туршлагыг үргэлжлэн дүгнэж, талуудтай солилцоо хамтын
ажиллагаагаа эрчимжүүлэн, олимпийн наадмын хөгжилд улам илүү хувь нэмэр оруулна
гэжээ.
Мао Нин хэлэхдээ, "Одоогийн байдлаар өвлийн олимпийн бүх талбайг олон нийт болон тамирчдад бүрэн нээлттэй болгожээ. Үүний зэрэгцээ уралдаан тэмцээн зохион байгуулах, аялал жуулчлал амралтын чиглэлээр ашиглах зэргээр спортын талбайг дөрвөн улирал тасралтгүй ажиллуулж, спортын тэмцээний талбайг "дахин ашиглах" шинэ санааг олон улсад үлгэрлэн харуулж байна." гэжээ.