Украинд алсын тусгалттай пуужингийн тусламж үзүүлнэ
2023-02-04 15:55:38
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын Батлан хамгаалах яам 3-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Украинд анх удаа 150 км-ийн алсын тусгалттай пуужин зэрэг 2 тэрбум 175 сая ам долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ шийдвэрээ зарлалаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков үүнтэй холбоотойгоор мөн өдөр анхааруулга гаргажээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "Газар дээрээс хөөргөдөг жижиг диаметртэй тэсрэх бөмбөг" нэртэй энэхүү алсын тусгалттай пуужин нь АНУ-аас Украинд өмнө нь тусалж байсан пуужингаас хоёр дахин илүү тусгалттай юм. Зэвсгийн наймаачинтай худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай тул уг пуужин хэдэн сарын дараа Украинд хүрэх төлөвтэй байна.