Дэнлүүний баярын гала тоглолтын сурталчилгааны видео Этиоп улсад
2023-02-04 14:33:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын уламжлалт цагаан сарын шинийн арван тавны дэнлүүний баяр маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд тохионо. Орон нутгийн цагаар 3-ны өдөр Зүүн Африкийн өндөрлөг дэх Этиоп улсын хамгийн том талбай Мескелийн талбайн том дэлгэцэнд Хятадын төв радио телевизийн дэнлүүний баярын гала тоглолтын сурталчилгааны видеог гаргав. Энэ нь Хятадын төв радио телевиз дэнлүүний баярын шоутой холбоотой видео бичлэгийг Этиоп улсад олон нийтийн том дэлгэцээр анх удаа цацаж байгаа бөгөөд олон хүмүүсийн анхаарлыг татжээ.

Мөн өдөр Этиоп улсын Ороми дахь Дорно дахины аж үйлдвэрийн паркт мөн дэнлүүний баярын сурталчилгааны видеог үзүүлжээ.