Ли Кэчян Габоны шинэ ерөнхий сайдад баяр хүргэв
2023-02-04 16:18:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хоёрдугаар сарын 3-ны өдөр Билие Бай Нзе-д цахилгаан илгээж,  Габоны ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэв.

Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад Габоны найрамдал өнө удаан түүхтэй. Хятадын засгийн газар Хятад Габоны харилцааны хөгжлийг маш чухалчилдаг бөгөөд Габонтой хамтран зүтгэж, хоёр талын иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.