Оросын арми Украины хамгаалалтын шугам руу довтолж байна
2023-02-05 15:50:26
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-ний өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, Оросын арми өнгөрсөн 24 цагийн дотор Купянск, Боннман, Донецк, Запорожье зэрэг газрын Украины их буу, сумны агуулах зэрэг бай руу довтолжээ. Үүнээс гадна Оросын арми Украины 13 дроныг устгаж, олон төрлийн болон тактикийн пуужин 5-г амдан устгасан гэжээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас Оросын арми олон чиглэлд хүчээ нэгтгэж, Купянск, Редман, Бахмут зэрэг таван чиглэлд Украины хамгаалалтын шугам руу довтолж байгааг мэдэгдэв. Мөн өдөр Украины Агаарын цэргийн хүчин Оросын цэргийн албан хаагчид болон зэвсэг техникүүд төвлөрсөн бүс нутгуудад цохилт өгсөн байна. Украины пуужин, артиллерийн ангиуд Оросын командлалын цэг зэрэг объектуудад цохилт өгчээ.