Хятад улс эсэргүүцэл илэрхийлэв
2023-02-05 16:07:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нисгэгчгүй агаарын хөлгийг сөнөөсөн гэж АНУ мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яам Хоёрдугаар сарын 5-нд мэдэгдэл хийв.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ иргэний зориулалтттай нисгэгчгүй агаарын хөлөг рүү хүч хэрэглэн довтолсонд Хятад улс туйлаар дургүйцэж, эсэргүүцэл илэрхийлж байна. Хятад улс хянан шалгасны дүнд уг агаарын хөлөг нь иргэний хэрэглээний шинж чанартай бөгөөд даваж болошгүй хүчин зүйлийн улмаас АНУ-д нэвтэрсэн санамсаргүй тохиолдол болохыг АНУ-д олон удаа тодорхойлсон юм. АНУ асуудлыг тайван ухаалаг, мэргэжлийн түвшинд хүлээцтэй  зохицуулна гэдэгт Хятад улс найдаж байв.  АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч ч уг агаарын бөмбөлөг нь газар дээрх хүмүүст аюул учруулахгүй гэж мэдэгджээ. Ийм нөхцөлд АНУ хүч хэрэглэхийг баримталж, хэт их хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд олон улсын практикаас ноцтой зөрчлөө. Хятад улс холбогдох аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг шуурхай хамгаалах бөгөөд цаашид шаардлагатай хариу арга хэмжээ авах эрхээ хадгална гэжээ.