60 тэрбум шоо метр ус дамжуулав
2023-02-05 15:55:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 6 цагийн байдлаар Хятадын өмнийн усыг хойд нутагт дамжуулах төслийн Зүүн Дундад замын эхний үе шат 2014 од бүрэн нээгдсэнээс хойш нийт 60 тэрбум шоо метр ус дамжуулжээ. Шар мөрний жилийн дундаж урсац 58 тэрбум шоо метр байдаг бол одоохондоо Шар мөрний жилийн урсацаас илүү их усыг хойд бүс нутагт шилжүүлж байгаа юм.

Ашиглалтад орсон 8 жил гаруйн хугацаанд Өмнийн усыг хойд нутагт дамжуулах төсөл зүүн болон дундад гэсэн хоёр ус дамжуулах шугамын дагуух 42 том, дунд хотын 280 гаруй хошуу, сууринд үр өгөөжөө өгч 150 сая гаруй хүн үр ашгийг нь хүртэн, нийгэм, эдийн засаг, экологийн иж бүрэн ач холбогдолтой гэдгээ баталжээ. Өнөөг хүртэл төслийн үйл ажиллагаа аюулгүй, саадгүй үргэлжилж, техник, тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байна.