Үргүйдлийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулна
2023-02-05 16:24:20
Share
Share this with Close
youtube WeChat

Үргүйдлийн эмчилгээг үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээнд хамруулах санал дэвшүүлсний хариуд Хятадын Эрүүл мэндийн даатгалын үндэсний газар саяхан мэдэгдэхдээ,  үргүйдлээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээний ачааллыг бууруулах зорилгоор төрөлтийн өвдөлтийг намдаах, нөхөн үржихүйн туслах технологийн төслүүдийг сангийн төлбөрийн хүрээнд үе шаттайгаар хамруулна гэжээ.

Эмчилгээний даатгалын байгууллага хүн амын асуудалд ихээхэн ач холбогдол өгч, өндгөн эс ялгаруулахыг дэмжих тохиромжтой зарим эм бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалын төлбөрийн төрөлд оруулжээ. Дараагийн алхамд Эрүүл мэндийн даатгалын үндэсний ерөнхий газар холбогдох албадтай хамтран судалж, үргүйдлээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээний ачааллыг бууруулахын төлөө хичээн ажиллахаа мэдэгдсэн байна.