Хонконг дэлхий дахинд шинэ эрмэлзэл авчирч байна
2023-02-06 22:33:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-наас Хонконг болон эх газар гаалийн бүрдүүлэлтээ бүрэн сэргээлээ. Эх газрын болон Хонконгийн гаалийн бүх боомтууд хүний тоог хязгаарлахгүй бөгөөд цаг товлох ч шаардлагагүй болов. “Энэ нь Хонконгийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг сэргээх хүчин чармайлтын нэг хэсэг” хэмээн Bloomberg агентлаг онцолжээ. Сүүлийн үе Хонконг дэлхийн хэмжээнд жуулчид болон орон нутгийн оршин суугчдад зориулан 700 мянга гаруй үнэ төлбөргүй онгоцны тийз тараахаар төлөвлөж байгаа тухай мэдээг сонссон  хүмүүс Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн албаны хүмүүсийн хэлсэнчлэн олон улсын энэхүү томоохон метрополис "буцаж ирсэн"-ийг зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.“Ирээдүйд Хонконг нь Хятадын эх газар болон дэлхийн бусад бүсийг холбох өвөрмөц давуу талаа илүү сайн ашиглах болно”гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн хэсэг хугацаанд, цар тахал Хонконгийн эдийн засагт ихээхэн нөлөө учруулсан. 2-р сарын 1-нд Хонконгийн онцгой бүсийн захиргааны нийтэлсэн урьдчилан төсөөлөл хийсэн статистик тоо баримтаас үзэхэд, 2021 онтой харьцуулахад 2022 оны Хонконгийн ДНБ 3.5%-иар буурах төлөвтэй байна. Харин Хонконгийн Аялал жуулчлалын газрын өмнө нь нийтэлсэн мэдээллээр, 2022 онд Хонконгт ердөө 604 мянган жуулчин зорчсон нь тахал дэгдэхээс өмнөх үеийнхтэй харьцуулахад огцом буурсан байна.

Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогодоо зохицуулалт хийхийн хэрээр Хонконг болон эх газрын гаалийн бүрдүүлэлт бүрэн сэргэж,  Хонконгийн иргэдийн эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлтийг дагуулж байна. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн санхүүгийн газрын дарга Чэнь Маобо 5-ны өдөр нийтлэл хийж, олон төрлийн албан ажил, бизнес, аялал жуулчлал болон эдийн засгийн бусад үйл ажиллагаа эрчимтэй сэргэж, хилээр орж гарах хүмүүс нэмэгдэн, тээвэр, ложистик, аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаа, гуанз рестораны салбарыг хөгжүүлж, Хонконгийн нийт эдийн засагт илүү эерэг, өөдрөг уур амьсгал авчрах төлөвтэй байна гэж тэмдэглэжээ.

Хонгконг нь олон улсын санхүү, усан тээвэр, худалдааны төв, Хятадын эх газрын гаднаас оруулах цонх, мөн гадагшаа гарах гүүр гэдгийг дэлхий нийт  анхааралдаа авсаар байна. Хонконгийн эдийн засаг сайн байгаа бөгөөд дэлхий дахинд ч илүү их боломж авчирна. “Хонконг болон эх газрын гаалийн бүрдүүлэлт сэргэсэн нь Хонконгийн "дотоод болон гадаадыг холбох" үүрэг ролийг улам идэвхжүүллээ” хэмээн Да Гүн Бао сонины нийтлэлд тэмдэглэжээ. Энэ онд Хонконгод 250 гаруй төрлийн хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ  зохион явуулж, олон зуун мянган бизнесмен, жуулчид Хонконгод ирнэ гэж онцгой бүсийн захиргаа ч төлөвлөж байна.

Сүүлийн өдрүүдэд, онцгой бүсийн засаг дарга Ли Жя Чао тэргүүтэй айлчлалын төлөөлөгчид Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж байна. Энэ нь Хонконг "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцож байгаа практик үйл ажиллагаа юм.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих газар саяхан баримт бичиг нийтэлж, энэ онд эдийн засгийн байдал сайжирч байгаа тул хөрөнгийн зах зээл нь Хонконгийн хувьцааны ханшийг сэргээх эрмэлзэлтэй байна. Онцгой бүсийн захиргаа санхүүгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэж, дэд бүтцийн холболтыг цаашид гүнзгийрүүлэн, юанийн олон улсын болохыг идэвхтэй туслахын хэрээр Хонконгийн хувьцааг багтаасан санхүүгийн салбар илүү эрчимтэй хөгжих бөгөөд Хонконг нь олон улсын санхүүгийн төвийн статусаа улам бэхжүүлж, дэлхий дахинд ихээхэн ашиг тус хүртээх болно гэж тэмдэглэжээ.

SPGL-ын гаргасан сүүлийн үеийн тайланд дурдсанаар, Хонконгийн Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс нэгдүгээр сард 51.2 хүрсэн нь өнгөрсөн оны 8-р сараас хойш анх удаагаа өсөлтийн цар хүрээ рүүгээ буцсан байна. Гаалийн бүрдүүлэлтийг сэргээснээр Хонконг нь Гуандун-Хонгконг-Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтад улам идэвхтэй оролцож, үндэсний "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний авчирсан хөгжлийн орон зайг бүрэн ашиглаж, "супер холбоо" болохын тулд хичээн ажиллаж байна. Энэ нь Хонконгийн хөгжилд илүү их эрч хүч өгөөд зогсохгүй, дэлхий дахинд илүү их хамтын хөгжлийн боломжийг авчрах болно.