Америкт зэвсэгт хүчирхийллийн хэрэг даамжирсаар
2023-02-06 15:34:59
Share
Share this with Close
youtube WeChat

Галт зэвсгийн хүчирхийлэл нь Америкийн нийгмийн архаг өвчний нэг байсаар ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн олон газарт бүртгэгдсэн галт зэвсгийн хэргийн улмаас олон хүн шархдаж, амиа алджээ.

Тухайн бүсийн цагаар хоёрдугаар сарын 4-ний өглөө Жоржиа мужийн Атланта хотын нэгэн шөнийн цэнгүүний газрын эзэн үүдэндээ буудуулж амиа алдсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Хохирогчийг Африкийн цагаач байсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдэгдсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.  4-ний орой Нью-Йорк хотод нэг цагдаа машин худалдаж авч байхдаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн ч гэмт этгээдийг олоогүй хэвээр. Түүнчлэн Америкийн Делавэр мужийн Вилмингтон хотод 4-ний өдөр гурван удаа хүн рүү галт зэвсэг нээсэн хэрэг гарч нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.

АНУ-д галт зэвсгийн хүчирхийллийн хэрэг байнга давтагдаж буй нь Америкийн нийгмийн шийдвэрлэгдээгүй асуудал олон буйг харуулж байна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэж байна. Хоёр намын маргаан, ашиг сонирхлын бүлгүүд, улс төрчдийн зөрчил, хууль бус бүлэглэлүүдэд идэгдсэн Америкийн галт зэвсгийн хүчирхийлэл нь арилгахад бэрх архаг өвчин болон хүндэрчээ.