ОХУ-ын Төрийн думын дарга Америкийг шүүмжлэв
2023-02-06 14:44:08
Share
Share this with Close
youtube WeChat

"АНУ бол худал хуурмагийн эзэнт гүрэн, АНУ болон барууны орнуудын бодлого нь худал хуурмаг дээр тулгуурладаг" гэж ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин энэ сарын 5-ны өдөр мэдэгдэв.

 "АНУ бол худал хуурмагийн эзэнт гүрэн, Вашингтоныг шалгах шаардлагатай" гэсэн гарчигтай нийтлэлийг тэрбээр мөн өдөр олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. В.В.Володин хэлэхдээ, "Яг 20 жилийн өмнө АНУ-ын тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Иракийг химийн зэвсэг бүтээж байна гэж буруутгаж байсан. Энэ бол АНУ-ын сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгт хийсэн хамгийн том хууран мэхлэлтийн нэг юм" гэжээ.

Мөн тэрээр, "АНУ болон барууны орнуудын бодлого худал хуурмаг дээр тулгуурладаг. НАТО Орост "Зүүн тийш тэлэхгүй" гэж амласан ч Минскийн шинэ гэрээ луйвар болох нь батлагдав" гэжээ. НҮБ АНУ-ын явуулж буй хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шалгаж, эдгээр луйврыг зохион байгуулсан улстөрчдийг шийтгэх ёстой" гэж тэрээр онцолжээ.