БРИКС-ийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна
2023-02-06 19:33:36
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хуралд БРИКС-ийн хамтын ажиллагааны талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Мао Нин хэлэхдээ, “БРИКС-ийн хамтын ажиллагаа бол олон улсын нөхцөл байдалд асар их өөрчлөлт гарсан үед бий болсон бөгөөд арван хэдэн жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст БРИКС-ийн хамтын ажиллагаа нь илүү хөгжлийн эрч хүчтэй болж, олон улсын үйл хэрэгт чухал хүчин болж чадсан. Өнгөрсөн онд Хятад улс нь БРИКС-ийн дарга орны хувьд БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, бүтээлч, манлайлагч, механизмын чанартай ололт амжилтад хүрсэн юм". "БРИКС-ийн Хятадын жил" арга хэмжээ нь 30 гаруй салбарыг хамарсан 160 гаруй удаагийн уулзалт, арга хэмжээ зохион байгуулж, БРИКС-ийн хамтын ажиллагаанд Хятадын дүр төрхийг мөнхөлж чадсан юм” гэжээ.

“Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд санхүү, валютын салбарт солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй явуулж, нааштай ахиц дэвшил гаргасан нь БРИКС-ийн орнуудын худалдааны хэлхээ холбоог ахиулж, эдийн засгийн сэргэлтийг хамтаар ахиулахад чухал ач холбогдлоо өгсөн” гэж Мао Нин илэрхийлжээ.