Хятадын жуулчны компаниуд гадаад аяллаа сэргээв
2023-02-06 15:59:54
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 6-ны өдрөөс үндэсний аялал жуулчлалын компаниуд болон онлайн зуучлалын компаниуд БНХАУ-ын иргэдийг гадаадад багаар аялуулахаар төлөвлөн онгоцны тийз, зочид буудлын захиалгын үйл ажиллагааг туршилтын журмаар сэргээхээр ажиллаж байгаа талаар Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Гадаад аяллыг сэргээх орнуудын жагсаалтад Тайланд, Индонез, Камбож зэрэг 20 улс багтсан байна. Энэ сарын 6-ны өглөө гадагшаа аялах дотоодын жуулчдын эхний ээлжийн багууд хөдөлсөн байна.

Өнөө өглөө эрт Бээжингийн төв нисэх буудлын гуравдгуаар терминал дээр Сингапур руу аялах анхны бүлэг жуулчид бэлэн болжээ. Энэ нь гадагшаа аялах бодлогыг шийдэж зохицуулсны дараа Бээжингээс Сингапур руу хөдөлж буй аялал жуулчлалын анхны баг юм. Сингапур улс руу аялал жуулчлалын анхны ээлж хөдөлснөөс гадна, хоёрдугаар сарын 6-ны өдөр Хятадын аялал жуулчлалын компаниуд бас гадагшаа аялах олон баг жуулчдыг зохион байгуулж, Хятадын олон газрын жуулчид Тайланд, Камбож зэрэг гаднын аялал жуулчлалын алдартай газруудыг зорьсон байна.