Автомашины компаниудын технологийн шинэчлэл эрчимжиж байна
2023-02-07 10:50:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-ны өдөр Хятадын Автомашины технологи, судалгааны төвөөс нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятадын автомашины патентын ил тод байдал, шинэ бүтээлийн патентын тоо тасралтгүй нэмэгдэж, Хятад улсын автомашины компаниудын технологийн шинэчлэлийн чадавхи үргэлжлэн бэхжиж байна.

2022 оны тоо баримтаас үзэхэд, Хятадын автомашины зарласан патентын тоо, шинэ бүтээлийн патент тасралтгүй нэмэгдэж, патентын чанар мэдэгдэхүйц сайжирсан байна. Статистик мэдээгээр, 2022 онд Хятадын автомашины салбарт 362200 патентыг зарласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.94 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд ихээхэн ахижээ. Эдгээрээс шинэ бүтээлийн зөвшөөрөл олгосон патентын тоо 94500 болсон нь өмнөх оны мөн үеэс 12,77 хувиар өссөн байна.

2022 оны Хятадын автомашины үйлдвэрлэлийн патентын тоо баримтаас үзвэл, Хятадын автомашины патентын шинэчлэлийн чанар үргэлжлэн сайжирч, автомашины компаниудын технологийн шинэчлэлийн чадавхи аажмаар бэхжиж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.