Эртхэн гал зогсоохыг Украинд уриалав
2023-02-07 11:01:39
Share
Share this with Close
youtube WeChat

Украины хямралын холбогдох талууд ард түмнийхээ төлөө, энх тайвны төлөө чадах бүхнээ хийж, мөргөлдөөнд оролцогчид энхийн хэлэлцээг сэргээж, эртхэн гал зогсоохыг Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин 6-ны өдөр уриаллаа.

Украины хүмүүнлэгийн асуудлаар Дай Бин хэлэхдээ, "Украины хямрал эхэлснээс хойшхи хүмүүнлэгийн зөрчил хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байна.  Мөргөлдөөн үргэлжилж, олон тооны хүнд зэвсэг дайны талбарт нэвтэрсээр, мөргөлдөөний улмаас энгийн номхон иргэдэд тохиолдсон хохиролд олон улсын нийгэмлэг харамсаж байгаа ч зарим холбогдох талуудад энхийн хэлэлцээг ахиулах чин сэтгэл болон асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх зориг дутаж байна" гэжээ.

Дай Бин хэлэхдээ, "Хятад улс Украины асуудлаар энх тайван, яриа хэлэлцээ, хүмүүнлэгийн талд ямагт зогссоор байх болно. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Украины хямралыг энхийн замаар зохицуулах бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, дайны галд автсан ард түмэн тайван амьдралаа эргэн олж авахад нь туслахад бэлэн байна гэжээ.