Хятад маягийн шинэчлэлийг эрчимтэй ахиулахыг онцлов
2023-02-07 21:56:42
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны шинээр томилогдсон гишүүд, бэлтгэл гишүүд, муж болон сайд нарын түвшний гол удирдах боловсон хүчин, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санаа ба ХКН-ын 20 дугаар их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж суралцах семинар 7-ны өдөр Төв хорооны намын сургуульд нээлтээ хийлээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээнд чухал үг хэлж, Хятад маягийн орчин үеийн онолын талаар тайлбар хийж, ХКН-ын 20 дугаар их хурлын онолын томоохон шинэчлэл, шинжлэх ухааны социализмын сүүлийн үеийн томоохон ололт амжилт болохыг гүнзгий тодорхойлсон байна. Хятад маягийн шинэчлэл бол ХКН улс орны үндэстнүүдийн ард түмнийг удирдан, урт хугацааны эрэлхийлэл, хүндрэл бэрхшээлийг даван туулж, асар их үнэ цэнэ гаргаж байж олсон томоохон амжилт юм. Бид эрхбиш эрхэмлэн нандигнаж, тууштай, тасралтгүй урагш хөгжүүлэх ёстой хэмээн онцлов.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чян нээлтийн арга хэмжээг даргалж, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши нар оролцжээ.