Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 184 тэрбум 5 сая ам.долларт хүрэв
2023-02-07 19:01:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 7-ны өдөр Хятадын гадаад валютын ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2023 оны 1-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 184 тэрбум 5 сая ам.долларт хүрч, 2022 оны эцсийнхээс 56 тэрбум 800 сая ам доллар буюу 1.82 хувиар нэмэгдсэн байна.

"2023 оны нэгдүгээр сард ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн. Валютын ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн сард гадаад валютын нөөцийн цар хүрээ өссөн" гэж Хятадын гадаад валютын ерөнхий газрын холбогдох хариуцлагатан хэлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын эдийн засаг үргэлжлэн сэргэж, өсөлтийн чиг хандлага, дотоод хүчин чадал тасралтгүй бэхжиж байгаа нь гадаад валютын нөөцийн цар хүрээний үндсэн тогтвортой байдлыг хадгалахад ашигтай юм гэжээ.