НҮБ тусламжийн ажиллагааг шуурхай эхлүүлэв
2023-02-07 10:48:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-нд Туркийн өмнөд хэсгийн Сирийн хилийн ойролцоох бүсэд хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан НҮБ тухайн өдөр гамшгийн үеийн тусламжийн ажиллагааг шуурхай эхлүүлж, хэлмэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антенио Гутерриш 6-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ, "НҮБ шаардлагатай арга хэмжээ авахын тулд чадах бүхнээ дайчилж, газар дээр нь үнэлгээ хийн тусламжаа хуваарилж байна. Хохирогчдын олонх нь тусламж хүргэхэд хүндрэлтэй бүс нутагт амьдардаг бөгөөд тэдэнд их хэмжээний хүмүүнлэгийн тусламж яаралтай шаардагдаж байгаа юм. Гэвч үүссэн нөхцөл байдал хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг улам хүндрүүлэв. Гамшигт нэрвэгдсэн олон мянган хүнд туслахын тулд олон улсын хамтын нийгэмлэг дэмжлэгийн гараа сунгана гэдэгт НҮБ найдаж байна" гэв.

Олон жил дайны хөлд өртсөн Сирийн хойд хэсэгт олон сая хүн орох оронгүй болж, баруун хойд нутгийн 4.1 сая орчим хүн хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай байгаа гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас мэдээллээ. Өвлийн дунд сард болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн сүйрэл хохирол нь тус бүс нутаг дахь хүмүүнлэгийн зохицуулалтыг улам хүндрүүлэв. Сирийн хойд хэсэгт тусламж илгээх НҮБ-ын чухал төв болох Туркийн Газиантеп хот мөн газар хөдлөлтийн голомттой ойролцоо оршдог аж.

НҮБ-ын Хүүхдийн сан мөн яаралтай тусламж үзүүлэхийн тулд янз бүрийн бэлтгэл ажил хийж байгаа хэмээн мэдэгджээ.