НҮБ-аас 2023 оны ажлын зургаан чухал чиглэл гаргажээ
2023-02-07 15:32:44
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хоёрдугаар сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулган дээр мэдэгдэхдээ, "2023 онд НҮБ ажлын зургаан чухал чиглэлд анхаарал хандуулж, алсын хараагүй үйлдлээс татгалзахыг уриалж байна" гэжээ.

Ажлын зургаан тэргүүлэх чиглэлд энх тайвны эрхийг хангах, нийгэм эдийн засгийн эрх болон хөгжих эрхийг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг чармайн хэрэгжүүлэх, олон талт байдал, жендэрийн тэгш байдлыг хүндэтгэх болон хүртээмжтэй нийгмийг байгуулах зэрэг багтаж байна.

Гутерриш хэлэхдээ, "2023 онд бид урьд өмнө хэзээ ч байгаагүй олон сорилттой тулгарч, мөргөлдөөн үргэлжилж, цаг уурын хямрал даамжирч, баян ядуугийн ялгаа нэмэгдэж, геополитикийн асар том санал зөрөлдөөн дэлхийн эв нэгдэл хийгээд итгэлцлийг алдагдуулж байгаа болохоор, бид эрхбиш чиг хандлагаа өөрчлөн засч, мухардлаас гарах хэрэгтэй" гэжээ. Мөн тэрээр "Хүмүүс урт хугацааны хэтийн төлвийг харж, алсын хараагүй стратегиас татгалзах ёстой" хэмээн уриалжээ.